Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 ОНЫ АРАВДУГААР САРЫН ЭХНИЙ АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт Их нууруудын хотгорын сумдаар 7.2-10.4 градус, Алтайн өвөр говийн сумдын нутгаар 10.6-11.1 градус дулаан, Өндөр уулын сумдын нутгаар 3.6-7.0 градус дулаан байсан. Агаарт хамгийн их температур нийт нутгаар өдөртөө 11-21 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 8 градус хүйтнээс 2 градус дулаан байв. Нийт нутгаар 10 сарын 1 дүгээр 10 хоногт 9 сарын сүүлийн 10 хоногоос дулаан байлаа.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 5-14 градус дулаан байв. Хөрсний хамгийн их температур өдөртөө нийт нутгаар 25-41 градус дулаан, хамгийн бага температур шөнөдөө 11 градус хүйтнээс 0 градус дулаан байсан. Хөрсөн дээр +40 градусаас дээш гарч халсан өдөр Булганд 4 өдөр ажиглагдсан.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногт хур тунадас бага орсон. Зарим сумдын нутгаар 1.4 мм тунадас орсон. Тунадас орсон сумдыг авч үзвэл: Булганд 0.8 мм, Дуут,Үенч сумдаар 0.3 мм тунадас орсон. Бусад сумдын нутгаар тунадас ороогүй.
Салхи(Wind): Энэ 10 хоногт салхи шуурга багатай тогтуун байлаа. Салхины их хурд секундэд, Мөнххайрхан, Мөст, Цэцэг сумдаар 15-16 метр хүрч хүчтэй шороон шуурга шуурсан байна. Бусад сумдын нутгаар секундэд 4-12 метр хүрч зөөлөн явган шуургатай байжээ.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад мал оторлох, хужир шүү, сааль сүү бэлтгэх, малд тарилга туулга хийх зэрэг ажил нийт нутгаар үргэлжилж байгаа бол энэ сарын 5-аас зарим сумдад бог мал хээлтүүлэх ажил эхэлсэн. Газар тарианлангийн үйлдвэрлэлд хүнсний бүх төрлийн ногоог хурааж борлуулах зэрэг явагдаж байна. Тус ажил үйлчилгээ явуулахад цаг агаарын байдал таатай нөлөөлсөн.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ 10 хоногт 1.4 мм бороо зарим сумдаар орсон.
- Нийт нутгаар энэ 10 хоногт салхи шуурга багатай цаг агаар тогтуун дулаахан байлаа.
- Ургамал хатаж хагдарч өвлийн тайван байдалд шилжсэн.
Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2023 оны 10 дугаар сарын 11-нд